Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаад буй Хуульч судлаач Х.Бат-Ялалт өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийнхөө гүтгэгдэж буй талаараа ярьсан бөгөөд Ц.Нямдоржийг огцортол тэмцэхээ болихгүй гэдгээ албан ёсоор зарлав.
Үргэжлүүлэн ярихдаа: “Шүүх гэдэг бол Монгол улсад шинэ салбар биш, гэвч “гар хүрдэггүй” салбар мөн. Өнөөгийн биеэ үнэлэлт, хар тамхидалт хэрээс хэтэрлээ. Сонгогчид өнөө үед “бэлгэвч” шиг болчихсон. Ганц удаа хэрэглээд хаяж байна. Харин сонгогчид сонгоод хаягддаг биш хянадаг байх хэрэгтэй. ЖДҮ-гийнхэн хүртэл ашгаа хууль бусаар хувааж байна. Үндсэн хуульд заасан зургаан төрлийн зарчим байхгүй, ард түмэнд мэдлэг байхгүй байна. Монголын ард түмэн дайснаа зөв таньж, стратегитай дайрах хэрэгтэй. Намайг н.Эрдэнэчимэгээс мөнгө авсан, машинаар дайрч хүн алсан хэмээн ямар ч баримт нотолгоогүйгээр гүтгэсэн. Шударга гэдэг үг бол өнөөдрийн үг маргаашийн үйлдэл болохыг хэлдэг. “Цагаан сар ба хар нулимс” шиг амьдрал одоо ч нийгэмд тохиолдож байна. Хариуцлагатайгаар хэлэхэд “Би Нямдоржийг огцортол тэмцэхээ болихгүй” хэмээсэн юм.