УИХ-ын үйл ажиллагаа түр хугацаагаар “завсарлаж”, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг сонсч байна. Хуваарийн дагуу УИХ-ын үйл ажиллагаа зургадугаар сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд ажлын хэсэг, намын бүлгийн хуралдаанаар эхлэх юм.
Ажлын хэсгийн бэлтгэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм байна. Ийнхүү чуулганы хуралдааныг долдугаар сарын 5-нд хаахаас өмнө төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусч, ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэх юм байна. Хэрэв ард нийтийн санал асуулга явуулахаар бол чуулганы хуралдааныг сунгах бол ард нийтийн санал асуулга явуулахгүй гэж гишүүдийн олон үзвэл долдугаар сардаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаа аж.