ЭМЯ сайд хувиасаа сагсчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд 5 сая төгрөг шилжүүлэхээ мэдэгдлээ

Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл цахим хуудсандаа: “Хүний нутагт эмнэлэгт биеийн байдал нь хүндхэн байгаа тамирчин Дөлгөөндөө туслахаар ФБ-ийн залуучууд маань хөдөлгөөн өрнүүлж байгаад нэгдэж байна. Эх хүнийхээ хувьд хувиасаа сая төгрөг хандивлаж байна.
Одоо үйлчилж байгаа хууль номоор гадаадад эмчлүүлээд ирсэнийхээ дараа иргэн хүн баримтаа үзүүлж 5 хүртэлх сая төгрөг улсаас авдаг. Яамны мэргэжлийн хүмүүстэйгээ ярилцаад 5 сая төгрөг одоо шилжүүлэхээр боллоо. Одоогоор цаг алдахгүй хийж чадах зүйл маань энэ юмаа. Засгийн газрын түвшинд асуудал оруулъя гэж бодож байна. Монголчуудын маань сайхан сэтгэлийн их давалгаа Дөлгөөнд маань хүнд өвчнийг давах эрч хүч болох болтугай. Эгч нь залбирах болноо” хэмээн бичжээ.