07-43.jpg
2021-09-23 13:06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2021.9.23/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2020 оны шуудын гүйцэтгэл танилцуулаа. Энэ үеэр нийслэлийн 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт  оруулах төслийг өргөн  барилаа. Цар тахлын нөхцөл байдлын улмаас нийслэлийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд  бүрдээгүй, үүнтэй холбоотойгоор  зарим ажил,  арга хэмжээг хэрэгжүүлэх  боломжгүй болж байгаа […]

06-52.jpg
2021-09-23 12:59
АН-ын УИХ дахь бүлгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан албан шаардлагыг бүрэн эхээр хүргэж байна. Албан шаардлага Улс оронд үүсээд байгаа нийгэм-эдийн засгийн хямрал тодорхойгүй нөхцөл байдал дээд цэгтээ хүрсэнтэй холбогдуулан АН-аас дараах албан шаардлагыг Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан гаргаж байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хяналтаас бүрэн гарч, өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган […]

04-66.jpg
2021-09-23 12:21
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2021.09.23) мэдээлэл хийж УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуул гэсэн шаардлагыг тавьж байна. Монгол Улсын нийгэм- эдийн засаг, эрүүл мэндийн байдал хүндэрч байна. Нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсээд удаж байхад Засгийн газар яаралтай хариу арга хэмжээ авсангүй. Нүүрсний экспорт зогсож, АИ-92 шатахуун тасарч байхад эсрэг арга хэмжээ авч, хоёр хөрштэй асуудлыг […]

03-73.jpg
2021-09-23 12:13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа. Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 […]

02-81.jpg
2021-09-23 12:10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа […]

05-59.jpg
2021-09-23 11:19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 76 дугаар […]

02-78.jpg
2021-09-23 10:11
Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэн төрийн байгууллагынхантай цуврал уулзалт хийж байна. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, дунд хугацааны макро эдийн засгийн төсөөллийг шинэчлэх, төсөв, мөнгө, санхүүгийн бодлого, түүнд нөлөөлж буй нийгмийн асуудлаар ярилцаж байгаа юм. Тус ажлын хэсгийнхэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өчигдөр ажил хэргийн уулзалт хийв. Сайд А.Ариунзаяа энэ үеэр, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, хамрах […]

07-41.jpg
2021-09-23 09:25
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр /2021.09.22/ БНСУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Б.Баттөмөр уулзалтын эхэнд БНСУ нь саяхан дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орны эгнээнд шилжсэнд баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин […]

08-39.jpg
2021-09-22 18:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сарын 21-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, Олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашимитай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол, Эмиратын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг дурдаад […]

17-5.jpg
2021-09-22 12:12
Ардчилсан намаас долоо хоног бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр (2021.09.22) хийлээ.   АН энэ хурлаа шатахууны хомсдол, цар тахлын нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, эдийн засгийн хямрал хүргэж, шатахууны хомсдол зэрэг тулгамдсан асуудлаар хийлээ. Засгийн газар үүсээд буй нөхцөл байдалд дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгааг АН шүүмжилж байна. АН-ын Улс […]