УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдаж буй УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирц 19:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 46.61 хувь, Хэнтий аймагт 44.27 хувьтай байна.
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт аравдугаар сарын 16-ны өдөр 07:00-22:00 цагт Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр суманд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт явагдаж буй.
Эрхэм сонгогч та бүхнийг санал авах байранд очиж, саналаа өгөхийг Хэнтий аймгийн болон нийслэл, СХД-ийн сонгуулийн хорооноос уриаллаа.
16:00 цагийн байдлаар: УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 41.97 хувь нь саналаа өгчээ.
Харин УИХ-ын 18 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн 44.57 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцоод байна.