Цахим орчинд өнөөдөр (2021.10.16) “Шатахууны хомсдол бий болох учраас шатахуунаа нөөцөлж аваарай” гэсэн мэдээлэл тарсан. Мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулсөн бөгөөд энэхүү мэдээг 21 хаягнаас цахим орчинд зохион байгуулалтайгаар цацсан болохыг тогтоожээ.
Мөн зургаан хаягийн эзнийг тогтоон мэдүүлэг авахад “Шатахууны хомсдол бий болох учраас шатахуунааа нөөцөлж аваарай” гэх мэдээлэл түгээсэн гэдгээ мэдүүлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн “Цахим орчин бол баттай мэдээллийн эх сурвалж биш. Тиймээс төрийн байгууллага болон хэвлэл мэдээллийн эх найдвартай эх сурвалжийн мэдээнд итгэж, ажил амьдралаа зохицуулж байхыг иргэдэд анхааруулав.