Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 22:00 цагт дууслаа. СЕХ санал хураалтын дүнг шууд дамжуулж байна. 22:25 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 16.052 санал авсан байна.
Харин СХД-ийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 27.179 саналаар нэр дэвшигчдийг тэргүүлж байна. Хэнтий аймгийн зарим сумдын хэсгийн хороодын дүн орон нутгийн алслагдмал байдлаас шалтгаалан оройтож ирж магадгүй байна.
СЕХ дүнг 2 цагийн дотор ирүүлэх үүрэг өгчээ. Аравдугаар сарын 10-нд явагдсан санал хураалтын дүнг Хэнтий аймгийн сүүлийн хэсгийн хороод 01:15 минут орчимд дамжуулж байсан юм. Энэ өдрийн санал хураалтын үеэр ямар хэрэг хэрэг зөрчил бүртгэгдээгүй. Цагдаагийн байгууллагад гомдол санал ирээгүй гэж СЕХ-ноос мэдээлэв.