EH.jpg
2018-11-22 17:21
ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэддээ очиж чадаагүйг бүгд мэдэж байгаа. Албан тушаалаа урвуулан ашиглаж бага хүүтэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд буюу ЖДҮ-чид Эрүүгийн хуулийн Хууль бусаар нийгмийн хөгжлийн үйлчилгээ авсан зүйл ангиар шалгагдах ёстой болоод байгаа. Үүн дээр авлига болон, албан тушаалаа урвуулан ашигласан. Төрийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэт зүйл […]

chuulganii-tanhim.jpg
2018-11-22 13:12
УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр (2018.11.22) Монгол Улсын 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэх гэсэн боловч ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд орж ирж танилцуулга хийсэнгүй. УИХ-ын дарга М.Энхболд танилцуулгыг хэн нэгэн зөвлөхөөр нь хийлгэхийг хүссэн боловч мөн танхимд орж ирээгүй байна. Улмаар УИХ-ын дарга “Нэг бол Засгийн газрын гишүүд нь орж ирэхгүй, […]

img_4111.jpg
2018-11-22 11:03
Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийж буй. Энэ удаагийн буюу 6 дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 7-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, […]

davaasuren-said.jpg
2018-11-22 10:29
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эмзэг цэг гэдэг нь өдөр ирэх бүрт батлагдсаар байна. Засгийн газрыг огцруулах асуудлаар 27 гишүүн нэгдэж УИХ-д өргөн бариад байгаа. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ асуудалд идэвхийлэн оролцож байгаа юм. Харин тэрбээр өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийх үеэрээ “Улс даяараа тог цахилгаангүй болж 0 зогсолт хийх үед […]

byambadorj.jpg
2018-11-22 10:22
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлээд байна.  Энэ удаагийн илтгэлд нийслэлийн хот төлөвлөлт, хохирол нөхөн төлүүлэх, хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зэрэгтэй холбоотой таван бүлэг асуудлыг онцолжээ. Хүний […]

Niitiin-mungu.jpg
2018-11-22 09:50
Гарчиг өгүүлбэрийг тайлбарлахаас өмнө бодит түүхээс сэдэвлэсэн “Backstabbing for beginners” буюу “Ар хударгаар нь…” киноны талаар товчхон өгүүлье. Кино бас бодит түүхээс сэдэвлэгдсэн гэдгийг дуулгая. Киноны гол баатар Дани гаралтай Францад өссөн Michael Soussan гэдэг залуу шударга төрийн албан хаагч болж, НҮБ-д ажиллах чин хүсэлтэй нэгэн. Түүний мөрөөдөл биелж НҮБ-ээс Иракт хэрэгжүүлсэн олон тэрбум долларын […]

46525513_1931826497112892_6615528032855654400_n-1024x488.jpg
2018-11-21 16:37
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийн нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай […]

oyun.jpg
2018-11-21 13:04
Нийгмийн эрүүл мэндийн судлаач, Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн зөвлөх, Анагаах ухааны доктор Ч.Оюунтай эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зохистой хооллолт, стресс бухимдлыг тайлах зэрэг манай улсад тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа. Ч.Оюун эмч ОХУ-ын Эрхүүгийн Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн өөс хойш Австрали улсын Мельбурн хот дахь Монашийн […]

NN.jpg
2018-11-21 12:53
Сүүлийн үед дэгдээд байгаа ЖДҮХС-ийн зээлийн дуулианыг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг зарим УИХ-ын гишүүд боловсруулж УИХ-ын даргад өнөөдөр (2018.11.21) өргөн барилаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлэл хийхдээ дээрх үгийг хэлсэн юм. Энэхүү түр хороонд ЖДҮХС-тай нэр холбогдоогүй УИХ-ын гишүүд багтах бөгөөд үүн дээр Ардчилсан намын гишүүдийг татан оролцуулах саналаа […]

ZG01.jpg
2018-11-21 11:21
УИХ-ын Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйл бүхэлдээ Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн сэдэвт зориулагдсан байгаа. Тухайлбал: 38.1.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо […]