УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийн нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм.
Учир нь сонгуулийн дүнд байгуулагддаг УИХ болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар хуульчилсан нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.
УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүнд хүлээлгэх дээрх төрлийн хариуцлагыг хуульчлаагүй байна. Өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдэд холбогдох хариуцлагын асуудлыг нэлээд хөндөж байлаа. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчиж буй бусад асуудлаа хэлэлцэх ёстой. Ерөнхий сайд нийгмийг турхирч мэдэгдэл хийж байна. ЖДҮХС-аас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцохгүй байна, 60 тэрбумын асуудал одоо болтол хариултгүй байна гэх зэргээр өнөөгийн тулгамдсан асуудлууд болон Цэцтэй холбоотой шүүмжлэлүүдийг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэц хууль хяналтын байгууллагууд шигээ улс төрждөг болсон. Өнөөдрийг хүртэл Хэнтийн аймгийн нэг тойрог эзэнгүй байгаа нь Үндсэн хуулийн цэцийн улс төржилтийн үр дүн. Мөн 60 тэрбумын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан ч хариу алга. Үндсэн хуулийн цэцийн дээр М.Энхболд байна гэж би бодож байна. Үндсэн хуулийн цэц М.Энхболд гэдэг хүнийг хамгаалдаг. М.Энхболд, Д.Одбаяр хоёрын хуримын бөлзөг нь Цэц байж болохгүй. М.Энхболд гэдэг хүн Д.Одбаярыг томилсон байж болно. Энэ хоёр хүн ашиг сонирхлын зөрчилтэй байж болно. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийг архи уудаг арын өрөө болгож болохгүй. Монгол улсын эрх ашгийг бодох ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эцэг хүн хүүхдүүдийнхээ нэг талд нь ороод яваад байвал ямар байх вэ? Хэрэв парламентын засаглалтай юм бол энэ асуудлуудыг засмаар байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн олон удаа “хууль хяналтын байгууллага ажлаа хийхгүй байна” гээд л ярих юм. Яг хэн хийхгүй байгаа юм бэ? Тэр хүнийг нь дуудаж авчраад уулзъя, тэгсэн байвал болиулчихъя, бидэнд солих боломж байгаа шүү дээ. Тэгэхээр хувийн маргаанаа Төрийн байгуулалтын байнгын хороон дээр оруулж ирэх нь буруу. Энэ хороо чинь төрийг засах байнгын хороо. Парламент тар гээд байх юм.
Тэр парламентын гишүүн өөрөө өргөдлөө өгөөд больчих л доо. Нэг, хоёроороо болиод л яваад байхаар 10 гаруй хүн болилоо гэхэд албан ёсоор чадамжгүй юм байна гэдэг чинь аяндаа харагдаад явна шүү дээ. Өөрөө байна, гэхдээ хүмүүсийг гарын үсэг зур гэээд яваад байх юм. Гарын үсэг зурна гэдэг чинь би ажлаа хиймээргүй байна гэсэн үг шд. Нийт ард түмний элч байна гээд би тангараг өргөсөн хүн. Тэгэхээр би ажлаа хийж чадахгүй юм байна, элч байх боломжгүй юм байна гэж хэлж чадахгүй гэлээ. Байнгын хорооны хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, үг хэлэхийг хуралдаан даргалагч Д.Лүндээжанцан гишүүдэд сануулж байв. Ингээд Сонгуулийн хууль нь Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
7 comments
M.Enkhbold Mongoliin Khoh tenger bolson gene uu
Huuhed mini ee chamd ah zah ichih nuur gej um bna yy chi yasan ih erh medel alban tushaaliin toloo ylairsan hun be iim um yarij bhaar Enhboldiin eronhiilogchin songyylin syrtalchilgaand yvj yaj am hamrii ni dolooh shahaj bsan bichlegee neg har bi chamaig sain medej bgaa neg songogch bna uy yarij yavsanaa sana bolioch chi
chamaig hen gedeg ni medegdehgui baihad ene hun hiih umaa hiij ene namiin ene ornii zovlon jargaliig hyvaaltsaj zurgej gar bie oroltsoj hund heleh ug hiisen umtai gaviyatai hun chi hunii belen uman deer hun dolooh shahaj hooltoi bolchood bas shynaltaad ichij zovohgui baahan um dongosch baidag hen be chi yls eh oron ard tumen gej hydlaa shoydaj olon um yarij baihaar hiih estoi ajlaa hii bitgii ooriigoo todryylaad bai
Орон сууц бариулаачээ.Энэ хүний тэр яндан гэсэн балай юмыг бүү дэмжээрэй.Хэрэв янданд хийдэг шүүлтүүр сайн бол дэлхийн хүйтэн уур амьсгалтай орнууд бүгд л хэрэглэнэ биздээ. Цэрэнбат чи битгий худлаа улиад байл даа.
Энэ нэг гоншгоносон гомо царайлсан нөхөр женкогийн гар хөл болсон гэ биздэ, нутаг нэг хүрэлсүх ахтаы нь мөн эцэг нэг херо баатар энэ хэдийг женко ах нь мөнгөөр урхидаад эд нар монголын төрийг ерөнхийлөгчийн засаглалтай болгоод өөрсдөө эзэн суух зорилготой өөрсдөөсөө илүү энхбаяр энхболд баяр сү батболд нтр ийг харлуулж зайлах бодлоготой яваа гсн. Эбэ д хошгоруулагдсан шигээ женко хүрэлсүх оюунэрдэнэд хууртагдаж бхгүй шүү?!!!
enhboldiig gargaad haychildaa
Хүрэлсүхийн далжигнуурууд одоо болноо та нар. ард түмний итгэлийг та нар бандааштай зууралдаж нэг хэсэг нь түйвээсэн одоо үлдсэн нь ЖДҮ дэж дуусгаж байна. та нар шиг шоучин малнуудын цаг дууссан. та нар шиг хогнууд илүү гэрэл гэгээтэй олон залуусын замыг хааж гай боллоо. энэ 4 жилд.