HUVSGUL.jpg
2019-03-01 15:39
“Хөх сувд-2019” мөсний баяр ирэх амралтын өдрүүдэд болно. Хөвсгөл нуурын мөсөнд хэмжилт хийхэд мөсний баяр болохоос бусад зарим газруудад мөс нимгэн байгаа учраас ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Энэ тухай болон “Эрдэнэт чиглэлийн нүүрс тээвэрлэлт зогссон гэсэн боловч шөнийн цагт тээвэрлэгдээд байна” гэсэн ард иргэдийн мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн […]

hoho.jpg
2019-03-01 14:07
ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид авлигын хэргээр саатуулагдаж байсан шүүгч Л.Бямбаа нас барсан.Уг хэргийн нөхцөл байдалтай УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.БОЛД, Н.ОЮУНДАРЬ нарын гишүүд Хорих 461-р ангид 11 цагийн үед газар дээр нь очиж танилцаж байна. Н.Оюундарь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэр газраас хорих 461-р ангийн нэлээд олон ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн. Учир нь ажлын […]

zaamar.jpg
2019-03-01 10:40
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд өчигдөр (2019.02.28) 16:00 цагт болсон хөрсний нуралтын улмаас осол гарч, 6 хүн, 2 трактор шороонд дарагдсан талаар бид мэдээлсэн билээ. Уурхайн гүнд дарагдсан дөрвөн хүнийг аврах ажиллагаа […]

dagva-r.jpg
2019-03-01 09:45
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өчигдөр (2019.02.28) хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаан олон цаг үргэлжилсний эцэст заалнаас нэр дэвшсэн Ц.Байгальмаа нэрээ татаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад санал болгосон нийслэлийн МАН-ын дарга […]

amartuvshin-o.jpg
2019-03-01 09:21
МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өчигдөр (2019.02.28) хуралдаж, өнгөрөгч дөрвөн жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, шинэ удирдлагаа сонголоо. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, С.Түмэнгэрэл нарын таван хүн заалнаас нэр дэвшиж өрсөлдснөөс “Өгөөж” ХК-ны зөвлөх С.Түмэнгэрэл нэрээ татаж, үлдсэн дөрвөн нэр дэвшигчдээс олонхын саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тодруулбал, О.Амартүвшин 259 […]

2019-02-28 18:36
Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 28-нд “Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч 10 орчим машин дарагдан, жолооч нар амь насаа алдсан хэрэг гарчээ. Төв аймгийн Цагдаагийн хэлтэс ийм дуудлага 17:50 цагт ирсэн бөгөөд тус газрынхан хэргийн газар дээр ажиллахаар явсан байна. Уурхайн удирдлага хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулж, гар утсыг хураасан […]

zzzzzz-2.jpg
2019-02-28 14:55
Талийгаач шүүгч Б-гийн хэргийн талаар мөрдөн байцаах албанаас өнөөдөр (2019.02.28) мэдээлэл хийлээ.Цагдан хорих 461 дүгээр ангид болсон үхлийн талаар хийсэн шалгалтын дүнг ШШГЕГ танилцуулж байна. МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийг чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Ууганбаяр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн талаар санаатай алсан, захиалгаар ийм хэрэг үйлдсэн гэх мэдээлэл цацагдсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгтэй […]

nith-1.jpg
2019-02-28 12:58
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр (2019.02.28) 09:00 цагт эхлэх байсан ч 45 төлөөлөгч танхимдаа орж ирэхгүй байсаар хойшлогдохоор боллоо. НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн засаг даргаар С.Амарсайханыг сонгож, өчигдөр (2019.02.27) түүнийг Ерөнхий сайд батламжилж, тамга тэмдгийг нь гардуулсан. Тиймээс түүний орны хүнийг сонгох учиртай. Одоогоор НИТХ-ын даргад хоёр хүний нэр яригдаж байна. Тодруулбал, МАН-ын […]

buyant-uhaa-2.jpg
2019-02-28 10:08
Цахим орчноор Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байна. Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжлохыг Барилга, хот байгуулалтын […]

amarsaihan-s.jpg
2019-02-28 09:06
НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан өчигдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар […]