Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 28-нд “Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч 10 орчим машин дарагдан, жолооч нар амь насаа алдсан хэрэг гарчээ. Төв аймгийн Цагдаагийн хэлтэс ийм дуудлага 17:50 цагт ирсэн бөгөөд тус газрынхан хэргийн газар дээр ажиллахаар явсан байна.
Уурхайн удирдлага хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулж, гар утсыг хураасан байсан гэсэн мэдээ ч цацагдаж байна.
Осол дараа МХЕГ-ынхан ч Заамарт ажиллахаар явжээ. Мөн ОБЕГ-ын алба хаагч, цагдаагийн алба хаагч, эмч, МХЕГ-ын ажлын хэсгүүд ч ажиллахаар очжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар 4 хүн дарагдсан байж магадгүй гэсэн байна.
Эко Алтан Заамар компани нь Төв аймгийн Заамар суманд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан талаар Өнөөдөр сонины бэлтгэсэн мэдээг доорх бичлэгээс үзнэ үү .