2019 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 1-6 дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 3-5 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.