Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

09.30 цагт “Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлал”-ыг танилцуулах семинарт эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Блю Скай зочид буудлын Саффайр танхим Утас:80144400

11:00 цагт “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээний талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Баян-Өлгий аймгаас хүрэлцэн ирсэн бүргэдчид бүргэдийн хамт оролцоно.

11.30 цагаас УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар ажиллана. Цагдан хорих 461-р ангид хүний эрхийн нөхцөл байдал хэрхэн хангагдаж байгаатай танилцаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Тодруулах утас: 91662299, 93139093

11:30 минутаас Эрхэм сэтгүүлчид та бүхнийг “ХҮҮХЭД-ХЭРЭГЛЭГЧ” уриан дор 3 сарын 1-15 хооронд зохион байгуулах арга хэмжээний талаарх мэдээлэлийн хэвлэлийн бага хуралд ирэхийг урьж байна

Хаана: БСШУСЯ-ны 111 тоот өрөөнд Мэдээлэл: Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг 3-сарын 15 ны өдөр БСШУСЯ “ХҮҮХЭД-ХЭРЭГЛЭГЧ” уриан дор зохион байгуулж, импортлогч, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч зэрэг бүх түвшний хүмүүст ойлголт мэдээлэл өгөх, хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүн үйлилгээг чанаржуулах зорилго бүхий арга хэмжээ зохион байгуулна. “Хүүхэд-хэрэглэгч” аяны хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээ болон хэрэглэгч хүүхдийн эрх ашиг хэрхэн хохирдог талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хуралд урьж байна. Холбогдох утас: 88008781, 9606149

13.00 цагт Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа “Скай резорт” цанын баазад болно.88085456

15:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөс санаачлан зохион байгуулж буй “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” Хүүхдийн дүрслэх урлаг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадам, үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 11-321054, 99189454, 88444845

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close