ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид авлигын хэргээр саатуулагдаж байсан шүүгч Л.Бямбаа нас барсан.Уг хэргийн нөхцөл байдалтай УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.БОЛД, Н.ОЮУНДАРЬ нарын гишүүд Хорих 461-р ангид 11 цагийн үед газар дээр нь очиж танилцаж байна.
Н.Оюундарь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэр газраас хорих 461-р ангийн нэлээд олон ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн. Учир нь ажлын хариуцлагыг сайжруулах үүднээс ингэсэн.Энэ хэрэг мөрдөн байцаах шатанд явж байгаа тул тухайн хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй. Бидэнд ч гэсэн тодорхой мэдээлэл алга байна. Өнөөдрийн байдлаар хорих 461-р ангид 900 гаруй хоригдол түр хугацаагаар саатуулагдаж байна.
Үүнтэй холбоотой 100 гаруй камерийг гэхэд нэг албан хаагч хянаад байж байдаг. Камерийн өрөөнд орж үзэхэд ганцхан хүн 100 гаруй камеийг нэг бүрчлэн хянан гэдэг хүнд. Өрөөний хувьд жижгэвтэр камерийн бичлэг хүртэл жижгэвтэр харагдаж байна. Энэ олон камерийг ганцхан хүн тэр болгон нягт хянах боломжгүй. Харуул хамгаалалтынхан 24-48 цагийн гараатайгаар ажилладаг юм байна. Техник хангамжийн хувьд боломжтой байгаа ч ачааллын хувьд нэлээн ачаалалтай ажиллаж байна” гэв.
УИХ-ын гүишүүн Л.Болд “ Бидний хувьд удирдлагуудтай уулзлаа. Хуулийн байгууллагууд, прукрор хуулийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд зэрэг гол хүмүүс нь тайлбар өглөө. Үүнээс үзэхэд өнөөдрийн байдлаар хорих ангийн найман хүнд арга хэмжээ авсан байна. Зөвхөн энэ хүмүүст бүх хариуцлагыг үүрүүлээд энэ асуудал хаагдах уу гэдэг би эргэлзэж байна. Манай хууль байгууллагын ажлын арга барил эргээд хуучин цаг үедээ буцаад оржээ. Хүнийг барьдаг, хорьдог, залхаадаг гэх мэт аль болох өөрсөддөө амар иргэнд харин хүнд очиж тусахаар нөхцөл байдал үүсээд байна. Энэ байгууллагын бүх сайн мууг мэддэг хуульч хүн олон арван жил энэ салбарт ажилласан хүн өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрнэ гэдэг харамсалтай.
Өөрийнхөө салбарынхаа хүнтэй ингэж харьцаж байгаа юм чинь жирийн иргэдтэй яаж харьцах нь тодорхой. Үнэхээр өнөөдөр АТГ, хууль шүүх порукорорын байгууллагууд өнөөдөр үйл ажиллагаандаа маш том эргэлтийн дүгнэлт хийх цаг нь болсон. Өнөөдөр би арга барилын асуудлын тухай ярьж байна. Нэг хүний цаана ар гэр, үр хүүхэд, амьдрал ахуй гээд бүхэл бүтэн нийгмийн том асуудал яригдаж байна. Өнөөдөр хууль хяналтын байгууллагууд дээр ноцтой дутагдлууд байна. Үүнд шалгадаг хэрэг шалгадаггүй хэрэг. Албан тушаалтанууд өршөөгдөж, ард иргэд хэлмэгддэг хандлагууд байна” гэсэн юм.