updown2019-06-24 10:53
03-27.jpg
1min0
Зургаадугаар сарын 24-ний даваа гарагт дөрвөн дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлаж засвар үйлчилгээ хийнэ. Хуваарийг хүргэж байна. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 11-р хороо Хонгран сфеко хотхон орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗЦГ-ын ажилчдын байр /36 айл/, Соёолж, Улаанбаатар буян ХХК, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар болон эдгээрийн ойр […]

updown2019-06-22 11:35
87.jpg
4min0
УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Тэд тус мэдэгдэлдээ хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэх бөгөөд хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ. Төрийн албанд ажилладаггүй хэрнээ дипломат пасспорттой […]

updown2019-06-21 17:51
02-27.jpg
1min0
Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал татсан “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан […]

updown2019-06-21 17:43
enhsaihan.jpg
1min0
Сайд асан М.Энхсайханыг баривчилсан асуудлыг шүүх хурлаар хэлэлцэж эхэлжээ. Түүнийг АТГ-аас Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсгийг ахлаж байхдаа бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэж үзэн өчигдөр саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй эсэх асуудлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцлээ. Шүүхээс уг […]

updown2019-06-21 17:28
purevbaatar-l.jpg
1min0
УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусаас нь албадан нүүлгэж байна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар 2014-2016 онд ажиллахдаа УБТЗ ХНН-ийн хөрөнгөөр хаус авсан байдаг юм. Тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч тухайн байрандаа амьдарч байгаа аж. Улмаар өнгөрсөн онд түүний эзэмшлийн хаусыг УБТЗ-ын мэдэлд өгөх шүүхийн шийдвэр гарсан. […]

updown2019-06-21 14:10
A1-1.jpg
3min0
Хонконгт хоёр сая гаруй хүн буюу хүн амын 25 хувь нь өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамжинд гарч, эх газрын Хятад руу гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн юм. Энэ жагсаал олон хүн оролцсон гэдгээсээ гадна зохион байгуулалттай, эмх цэгцтэй, эсэргүүцэгчид хотоо болон бие биеэ хэрхэн хүндэлдгийг дэлхий нийтэд харуулж чадсан билээ. Хонконгийн иргэд иргэний эрхээ нийтээрээ […]

updown2019-06-21 13:53
5-gishuun.jpg
1min0
УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” бүлгээс өнөөдөр шүүх байгууллагын эсрэг тэмцэхээ мэдэгдэж мэдээлэл хийлээ. Энэ нь шүүхэд шинэтгэл хийх нь зөв гэсэн байр суурьтай иргэдэд таатай мэдээ мэт боловч нөгөө талаар хууль зөрчсөн үйлдэл болохоор байна. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бидний дараагийн тэмцэл бол шүүхийг өөрчлөх. УИХ-ын таван гишүүн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч […]

updown2019-06-21 10:28
naadam-1.jpg
2min0
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллагуудын дунд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ Нэг. Зорилго ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах, хилийн чанадад […]

updown2019-06-21 09:57
enhsaihan-m.jpg
1min0
Монгол Улсын Сайд асан М.Энхсайханыг өчигдөр (2019.06.20) 23:20 цагийн орчимд Авлигатай Тэмцэх Газраас баривчилж, 461-р хорих ангид албадан саатуулжээ. Мөн түүний гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. Түүнийг Тавантолгойн асуудлаар хорьсон бололтой. Эх сурвалжийн мэдээллээр, Тавантолгой төслийн гэрээг боловсруулах ажлын хэсгийг ахлаж байхдаа гэрээний төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй асуудлаар […]

updown2019-06-21 09:43
jdu.jpg
1min0
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын зарим гишүүний өмнөөс ичих үе олон байлаа. Гэхдээ цаг хугацаа гэдэг сонин юм, саяхан л иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин хэмээгдэж байсан нөхөд өнөөдөр Үндсэн хуулийг өөрчилнө гээд дээгүүр нисч явах гэж. Тэдэнд ард түмний өмч болох Үндсэн хуулийг өөрчлөх гавьяа бий л юм байх даа. Ядаж ард […]