Сайд асан М.Энхсайханыг баривчилсан асуудлыг шүүх хурлаар хэлэлцэж эхэлжээ. Түүнийг АТГ-аас Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсгийг ахлаж байхдаа бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэж үзэн өчигдөр саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй эсэх асуудлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцлээ. Шүүхээс уг баривчилгаа нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.