Сайд асан М.Энхсайханыг хорьжээ

2019-06-21 09:571min0
enhsaihan m

Монгол Улсын Сайд асан М.Энхсайханыг өчигдөр (2019.06.20) 23:20 цагийн орчимд Авлигатай Тэмцэх Газраас баривчилж, 461-р хорих ангид албадан саатуулжээ. Мөн түүний гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.

Түүнийг Тавантолгойн асуудлаар хорьсон бололтой. Эх сурвалжийн мэдээллээр, Тавантолгой төслийн гэрээг боловсруулах ажлын хэсгийг ахлаж байхдаа гэрээний төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй асуудлаар шалгаж байгаа юм байна. 2015 оны өвөл хийгдэхээр яригдаж байсан “Тавантолгой хөрөнгө оруулалтын гэрээ”-г Засгийн газар, УИХ-аар хэлэлцэлгүй өнгөрсөн байдаг юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй