Хонконгт хоёр сая гаруй хүн буюу хүн амын 25 хувь нь өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамжинд гарч, эх газрын Хятад руу гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн юм. Энэ жагсаал олон хүн оролцсон гэдгээсээ гадна зохион байгуулалттай, эмх цэгцтэй, эсэргүүцэгчид хотоо болон бие биеэ хэрхэн хүндэлдгийг дэлхий нийтэд харуулж чадсан билээ.
Хонконгийн иргэд иргэний эрхээ нийтээрээ хамгаалж болдгийг харууллаа. Гэхдээ тэд бусдын эрх чөлөөнд халдсангүй. Хогийн сав дүүрсэн үү? Тэгсэн ч гэсэн хогоо овоолж хаясангүй. 1,3 сая хүнтэй эсэргүүцлийн жагсаал болсны дараа Хонконгийн гудамж иймэрхүү харагдаж байна.
Эсэргүүцлийн үйл ажиллагаа Хонконгийн их сургуулиудын шалгалтын үеэр болсон юм. Оюутнууд гарч эсэргүүцлээ илэрхийлэхдээ хүртэл сурах бичиг, бичсэн лекцээ бариад шалгалтдаа бэлтгэжээ.
Түргэн тусламжийн машин ирэх үед хүмүүс нэгэн зэрэг зай тавьж, нэг ч минут саад болсонгүй. Эсэргүүцлийн арга хэмжээ тарсны дараа оролцогчид үлдсэн хог хаягдлаа цэвэрлэж байна.
Хонконгийн эсэргүүцэл “шүхрийн хувьсгал” нэртэй болоод удаж байгаа билээ. Эсэргүүцэгчид засгийн газын ордон руу дөхөх үед цагдаа нарын цацдаг халуун ногооны хийнээс хамгаалах зорилгоор шүхэр хэрэглэдэг.
Жагсагчид дунд цэнхэр өнгийн загалмай зурсан борооны цув, мэс заслын маск, нүдний шилтэй залуучууд тааралдана. Тэд цагдаа нарын халдлагын дараа анхны тусламж үзүүлэх бүсийг хааж зогсож байгаа юм.
Цагдаа нар хий цацсанаас хойш эсэргүүцэгчид явган замын дагуу устай сав ойр ойрхон тавьжээ. Энэ нь цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан үед хэрэглэх зайлшгүй шаардлагатай зүйл гэнэ.
Хоёр сая хүн оролцсон эсэргүүцлийн арга хэмжээ эмх замбараараа дэлхий дахинаа гайхагдаж байна. Асар олон хүн маш хурднаар нийтийн тээвэрт зам тавьж өгөх аж. Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсаны дараа жагсагчид халдлагад бэлтгэлгүй байсан сэтгүүлчид тусалжээ.
Засгийн газрын ордны ойролцоо жагсаал болж дууссаны дараа эсэргүүцэгчид үлдсэн хогоо аваад зогсохгүй, ангилан ялгаж, дахин боловсруулах саванд хийж байлаа.
Эсэргүүцлийн арга хэмжээний үеэр амиа алдсан хүний нас барсан газарт дурсгалын үг бичиж үлдээжээ. Энэ хүн Pacific Place худалдааны цогцолборын ойролцоох баригдаж буй барилга руу авирч, засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн плакат өлгөх гэж байгаад унаж амиа алдсан юм.
Цагдаа нарын зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр Хонконгийн сэтгүүлчид дуулга, нүдний шил, гэрэл ойлгогч хантааз өмсөж, цагдаа нарын жагсагчдын эсрэг хэрэглэсэн харгис үйлдэлд эсэргүүцэл үзүүлжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амиа алдсан хүний нас барсан газарт оригами хийх заавар тавьжээ. Энд түүний дурсгалыг хүндэтгэхийн тулд хэрхэн цаасан цэцэг хийхийг заасан байна. Эсэргүүцэгчид олон хүн цугларсан газраас шатаж буй зүйлсийг авч хаяж байгаа нь.
Эх сурвалж: fishki.net