Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Алдарт жүжигчин Чоу Юнь-Фат сард 100 доллараар амь зуудаг – updown.mn

Алдарт жүжигчин Чоу Юнь-Фат сард 100 доллараар амь зуудаг

Домог болсон жүжигчин, “Гэтсэн бар, нуугдсан луу”, “Хөзрийн хаан” зэрэг киногоороо алдаршсан Чоу Юнь-Фат бусдын л адил даруухан аж төрдөг.

Өдгөө 63 настай жүжигчин шинэ хувцас бараг худалдаж авдаггүй, гудамжнаас түргэн хоол идэж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэж ярьжээ. Чоу нь 17 жил Nokia гар утас барьсан бөгөөд эвдэрснийх нь дараа саяхнаас л ухаалаг гар утастай болжээ.

Чоу дэлгүүрүүдийн хямдралын үеэр хэсэх дуртай. Мөн биед эвтэйхэн гэсэн хувцсаа л өмсдөг байна. Жишээлбэл 98 юанийн цамц, 15 юанийн сандаалиар л болгочихдог.

“Би хувцсыг бусад хүмүүст зориулан өмсдөггүй ээ. Надад л эвтэйхэн бол боллоо. Миний мөрөөдөл бол энгийн, аз жаргалтай хүн байх явдал юм. Амьдралын хамгийн хүнд асуудал бол мөнгө олохгүй байх биш, эерэг сэтгэлгээгээ алдах, үлдсэн амьдралаа уйтгар гунигтай, нэгэн хэвийн тоолгүй өнгөрүүлэх явдал юм” хэмээн тэрбээр ярьжээ.

Чоу Юнь-Фат нь 714 сая америк долларын хөрөнгөтэй гэнэ. Чоу Юнь-Фат болон түүний эхнэр Жасмин Тан хүүхэдгүй учир хөрөнгөө сайн үйлсэд хандивлахаар төлөвлөж байна. Хэдэн жилийн өмнө энэ хос сайн үйлсийн байгууллага байгуулж, чөлөөт цагаараа хүмүүст тусалдаг болжээ. “Мөнгө минийх биш. Би энэ мөнгийг тэдний ирээдүйд хадгалж байгаа юм” хэмээн Чоу ярьсан байна.

Гэхдээ түүний эхнэр ч бас энэ 100 доллараар аж төрдөг болов уу?

Эх сурвалж: lifter.com.ua

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн