2017-07-10 12:58
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнгээр 50.61 хувийн санал авсан Х.Баттулга тангараг өргөлөө. Х.Баттулга Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангаргийн үг болох “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн хэлэв. Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өглөө. […]










