Карибын савын районы арлуудыг сүйрүүлсэн “Ирма” АНУ-ын Флорида муж руу орлоо. Энэ хар салхи зөвхөн Британийн Виржининийн арлуудад нэг тэрбум фунт стирлингийн хохирол учруулж, гурван хүний аминд хүрсэн юм. Мөн Карибын арлуудыг ээлж дараалан дайрахдаа 22 хүний амийг хөнөөж, эдийн засгийн үлэмж хохирол учруулч, бямба гарагт Кубын хойд эргийг дайрч өнгөрсөн.
Хар салхи бямба гаригийн (2017.09.09) өглөө Флорида мужид орж ирэхдээ далайн шуурга дэгдээн 55 м/с хүртэл үе үе ширүүсч, мужийн зүүн өмнөд эрэгт салхи үүсчээ. Майами хот усанд автсан байна. Хар шуурга мужийг түүхэнд байгаагүй хамгаалалтын арга хэмжээ авахад хүргэлээ. Хэдэн арван мянган хүнийг нүүлгэж түр хорогдох байранд оруулаад байна. Мөн төдий тооны хүмүүс гэрэл цахилгаангүй хоцорлоо.
Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр, Флоридагийн 72 мянган хүн түр хорогдох 390 байранд орогножээ. Уг нь 6.3 сая хүн түүнд хамрагдах ёстой байж. Мужийн авто замууд машинаар дүүрсэн мэдээлэл ирж байгаа. Хожимдож замд гарсан машинтай хүмүүс шуурганд дайрагдана гэж мужийн захирагч сануулсаар байна. “Ирма” хар салхи шуурга, салхи, үер, ус халилт, хуй салхийг агуулсан. “Бид ням гаригт мужийн төв хэсгээр хуй салхи гарна гэсэн хүлээлтэй байгаа” гэж захирагч хэлжээ. Салхи намдлаа гээд цонхоо нээж болохгүй. Шуурга ба далайн давалгаа нь эргэн ирэхийн тулд холддог гэдгийг мартаж болохгүй мөн тэр анхаарууллаа.
Цахилгаан ба хөл хорио
Сүүлийн мэдээгээр Флоридын эргийн усны түрлэг 4.6 метрээр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 76 мянган хүн гэрэл цахилгаанаар тасарчээ. Эрчим хүчний компаниуд 24 мянган хүнийг саатлыг арилгах ажилд дайчлаад байна. Florida Power & Light (FPL) компанийн тэргүүн Эрик Силожийн хэлснээр гамшиг есөн сая хүнийг цахилгаангүй үлдээж магадгүй аж.
Мужид атомын хоёр цахилгаан станцын ажиллагаа зогсчээ. Бямба гаригт Броуард тойрог ба таван хотод хөл хорио тогтоов. Зугаа цэнгээний газрууд бүгд хаагдсан байна. Энд Орландо хотын Диснейленд хоёр ч хаагджээ.
Бензин тэглэхэд ойртжээ
Флоридагийн өмнөд нутаг дахь шатахуун түгээгүүрийн станцуудын тал хувь нь хаагджээ. Энэ нь мужийн хүн амын гуравны нэг нь нүүлгэлтэд хамрагдаж, бензин, дизель түлшний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Хар салхийг ажиглах үндэсний төвийн мэдээгээр “Ирмагийн” гол төвд салхины хурд нь 55.9 м/с-53.7 м/с хүртэл буурсан байна. Агаарын үзэгдэлд одоо 3.1м/с гэсэн хурдтайгаар баруун тийш явж байна.
“Ирма” хар салхи “халифатын улсын цэрэг” болжээ
“Ирма” хар салхинаас Америкт учирах хохирол террористуудыг баярлуулж байна. Тэдний хэлснээр бурхан, байгаль дэлхий ийм аргаар Америкчуудаас Мосулын төлөөх тулалдааны өшөөг авч байгаа аж. Хэт даврагчид “Ирма” хар салхийг “халифатын цэрэг” гэж нэрлэж байгаа тухай терроризмыг хянах хүрээлэнгийн тагнуулын хэсгийн захирал Рита Кац сүлжээний хуудсандаа мэдээлсэн байна.
Үүнээс гадна террористууд АНУ-д учирч байгаа гамшиг нь есдүгээр сарын 11-ний террортай адил гэсэн байв. 2001 онд тэр террорын довтолгооны улмаас Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг ба Пентагоны барилгад нийтдээ 2977 хүн амиа алдсан юм. Мөн террорист бүлгийнхэн өөрсдийн нэг сувгийг “Hurricane Irma” гэж нэрлэжээ. Үүнээс гадна тэд Мосул хотод байлдааны ажиллагаа явуулахдаа үйлдсэн нүглийнх нь төлөө байгаль дэлхий америкчуудаас өшөөгөө авч байна гэж мэдээлсэн байв.
Сануулахад, сүйрлийн “Харви” хар салхины дараа АНУ-ыг “Ирма” хар салхи дайрч байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп, Флорида мужид онц байдал зарласөн бөгөөд түүний хэлснээр “Ирма” хар салхины сүйрлийн эрсдэл нь түүхэнд хамгийн хүчтэй болж мэдээх байгаа аж.
Бэлтгэсэн М.ЭРДЭС