2017-07-18 11:02
Өвс ногоо нь юу ч үгүй шатаж, хонины хуйхалсан толгой шиг буржийсан хар хярвас болсон уулс замын хажуугаар үргэлжилнэ. Залуухан гоолиг нарс, зулзаган цагаахан хус модод ёзоороороо шатаж, хэзээ мөдгүй унахад бэлэн болсон ч хэдхэн хоногийн өмнө дэлгэсэн навч нахиа нь ногоохноороо сэрчигнэж, наранд тэмүүлэх нь зовиур шаналалаа гоо үзэсгэлэнгээрээ нууж амьдралд шунах бүсгүй мэт. […]










