2017 оны есдүгээр сарын 3-ны шөнө БНАСАУ тив алгасан нисэх пуужингийн халуун цөмийн гэх ус төрөгчийн бөмбөгийн цэнэгтэй болсноо зарласан билээ. Ням гаригийн шөнө Хятадын Сейсмологийн төв Хойд Солонгост 6,3 ба 4,6 магнитуттай газар хөдлөлтийг бүртгэв. Мэргэжилтнүүд түүнийг газар доорхи дэлбэрэлт гэж дүгнэснийг нь удалгүй Өмнөд Солонгос, Японы мэргэжилтнүүд баталжээ.
Үүнтэй нэгэн цагт БНАСАУ тив алгасан нисэх баллистик пуужинд байрлуулж болох ус төрөгчийн бөмбөгийг бүтээлээ гэж Солонгосын Цахилгаан Мэдээний Төв Агентлаг мэдээлэв.
Фото: Солонгосын Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг / Korea News Service / AP
Бөмбөгийн хүчин чадал нь 10-100 килотонн гэсэн хэлбэлзэлтэй бөгөөд эд ангид нь нэгэн гол асуудал үүсчээ. Энэхүү шинэ цөмийн зэвсэгийг тус улсын эрдэмтэд өөрсдөө бүтээсэн байна. Үүнтэй холбогдуулан БНАСАУ үнэн хэрэгтээ АНУ хүрэх тив алгасан нисэх пуужинд халуун цөмийн цэнэг байрлуулж чаддаг болоод байна уу? гэсэн асуудал үүсээд буй юм.
Пуужин АНУ хүрэх чадалтай байж болно
Хойд Солонгосын цөмийн зэвсэглэлд бага ба дунд тусгалын (5,5 мянган км хүртэлх) хэдэн зуун пуужин Хойд Америк хүрэх тив алгасан нисэх пуужинтай байж болох юм гэж Пентагон мэдэгдсэн байгаа. Энх тайвны асуудал судлах Стокгольмын хүрээлэнгийн мэдээлснээр одоогоор БНАСАУ 10-12 ширхэг бүдүүлэг хийцийн цөмийн цэнэгтэй бөгөөд жилдээ 4-6 бөмбөг бүтээх чадалтай гэнэ.
Фото:Солонгосын Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг / Reuters
Америкийн Брукингийн хүрээлэн Хойд Солонгосын цөмийн цэнэгийг 10-20 ширхэг гэж үзсэн байна.Энэ талаарх мэдээлэл хаалттай ч Пхеньян Америкийн хойд хэсэг хүрэх тив алгасан нисэх пуужинтай гэх мэдээлэл бий. Гол нь АНУ-аас илүү шууд занал дор нь хөрш орнууд нь орж байгаа юм.
БНАСАУ өөрийн халуун цөмийн (ус төрөгчийн бөмбөг) бөмбөгийг бүтээсэн нь юу л бол. Түүнийг бүтээхийн тулд тритий хийг синтезэд оруулах ёстой бөгөөд түүний үйлдвэрлэлийг бусдаас нуух нь маш хэцүү. Халуун цөмийн урвал нь хөнгөнөөс нь хүнд элементүүдийн синтезийг бий болгохыг шаардах бөгөөд энэ үеэр л гинжин урвалаас илүүтэй эрчим хүч гардаг билээ.
Жишээлбэл, Оросын анхны халуун цөмийн “Царь” бөмбөг нь (Хаан бөмбөг) Хирошима дээр хаясан “”Жижиг жаал” нэртэй бөмбөгөөс 6-7 удаа хүнд жинтэй гэхдээ түүнээс гурван мянга дахин хүчтэй байв. Ердийн цөмийн бөмбөг нь маш хүнд бөгөөд тийм цэнэг тээж яваа онгоц нь Агаараас хамгаалах системийн Авсаархан цөмийн цэнэгтэй тив алгасан нисэх пуужинг барин мөрдөх нь хэцүү. Тиймээс л халуун цөмийн цэнэг бүтээлээ гэж Пхеньян мэдэгдэж байгаа нь дэлхийн хамтын нийгэмлэгийг илүү ихээр түгшээж буй.
Өнөөдрийн хувьд Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц зэрэг таван орон устөрөгчийн бөмбөгтэй. Энэтхэг, Пакистан хоёр цөмийн бөмбөгтэй бол ӨАБНУ ба Израиль хоёр магадгүй Иран цөмийн бөмбөг бүтээх технологитой. Энэтхэг устөрөгчийн бөмбөгтэй гэдэг ч шинжээчид түүнд нь эргэлздэг. Энэтхэгийн тэр бөмбөг нь Хойд Солонгост байгаа бололтой ердийн цөмийн бөмбөгийн чадваржуулсан хувилбар байх гэдэг.
Ийм хүч нэмэгдүүлсэн бөмбөгт ураны цөмийг хуваагдан гинжин урвалд оруулахад устөрөгчийн синтезийн урвалаар үүсэх нейтроныг ашигладаг. Сейсмогийн мэдээний судалгаа нь БНАСАУ хүч нэмэгдүүлсэн цөмийн цэнэг туршлаа гэсэн энэ дүгнэлтийг баталж байгаа.
БНАСАУ-ын хөршүүд цацараг идэвхийн ба хими, биологийн бохирдлоос болгоомжилж байна
Хятадын оролцоогүй хуурай замын дайн хийгдвэл БНАСАУ нь наад зах нь хоёр сарын дотор АНУ, Япон, Өмнөд Солонгост ялагдах болно гэж Өмнөд Солонгосын Пусаны үндэсний их сургуулийн Роберт Келли хэлсэн байв.
Зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд АНУ-ын стратеги нь нэн түрүүнд цэргийнхнийг улс төрийн удирдлагаас нь салгахад чиглүүлэгджээ. Дараа нь сая гаруй хүнтэй Хойд Солонгосын арми хурдан бууж өгөх ёстой болно.
Фото: Reuters
Япон, Өмнөд Солонгосын гол аюул занал нь цус урсгасан тулалдаанууд биш харин цацраг идэвхит бодис, хими, биологийн бохирдол байх юм. Сөүлийн мэдээлж буйгаар Хойд Солонгост хими биологийн зэвсгийг зөөх мянга гаруй нисгэгчгүй аппарат байгаа ажээ. Өөр нэгэн гол аюул нь яг хаана байгаа нь мэдэгдэхүй газар доорхи хонгилуудын сүлжээ аж. Хонгилуудынхаа буянаар БНАСАУ арван минутын дотор пуужинг газар доорхи нуувчнаас харваж чадна. Мөн эдгээр хонгилууд нь Кимын талынханд нуугдан партизаны дайн хийхэд нь тус дэмтэй.
БНАСАУ ингэхэд цөмийн зэвсэгтэй, тив алгасан нисэх пуужинтай болж таарлаа. Гэхдээ тийм ноцтой цэнэгтэй пуужинг арай харвахгүй байх. Гэлээ ч тийм ирээдүй бол цаг хугацааны асуудал. Технологио гүйцээн бүтээхэд Хойд Солонгосын эрдэмтдэд 5-10 жил шаардлагатай болов уу.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн тухайд
Тэд Зөвлөлт холбоот улс оршин тогтнож байх үеэс цөмийн технологийг эзэмшиж эхэлсэн юм. Хожим Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Пхеньяныг цөмийн цэргийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж сэжиглэх болсон билээ.
Никита Хрущев ба Ким Ир Сен. Фото eastasiaforum.org сайтаас
Зөвлөлтийн жигүүр дор
Москва цөмийн эрчим хүчний эрдэмтдийг бэлтгэж өгөхөөр амласан гэрээг ЗХУ, БНАСАУ хоёр 1956 онд байгуулжээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар БНАСАУ-д ураны ордуудын хайгуулийг хийж, зохих чиглэлийн хүрээлэнгүүдийг байгуулсан байв. 1960-аад онд судалгааны цөмийн тогоотой цөмийн төвийн Йонбенд байгуулахад нь Зөвлөлт тусалжээ. Хойд Солонгос 1974 онд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт (англ. IAEA, International Atomic Energy Agency) гишүүнээр элссэн байна.
Зэвсгийн плутони гарган авсан гэгдэх Йонбен дэх цөмийн төв тагнуулын хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт. Фото globalsecurity.org сайтаас
1980 — 1991: Өөрийн цөмийн тогоо: Йонбений цөмийн төвд Хойд Солонгосын анхны цөмийн тогоог барих ажил 1980 онд эхэлжээ. Хожим түүнийг зэвсгийн плутони гарган авахад ашигласан гэж мэргэжилтнүүд үздэг. Хойд Солонгост Атомын цахилгаан станц барьж өгөх гэж байсан ЗХУ-ын шахалтаар Пхеньян Цөмийн зэвсгийг үл тараах гэрээнд 1985 онд нэгдэн орсон байв. 1991 оны сүүлчээр Хойд Солонгос Өмнөдтэйгээ Солонгосын нойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тунхагт гарын үсгээ зуржээ.
“Нодон-1” пуужинтай харвах суурь Пхеньян дах парад дээр
- 05.29 – 1993.05.30: Пуужингийн анхны туршилтууд: БНАСАУ баллистик пуужингийн анхны туршилтыг 1993 оны тавдугаар сард хийлээ. Японы тэнгисийн зүгт Р-17 гэх Зөвлөлтийн пуужингийн үндсэн дээр бүтээсэн дунд тусгалын нэг шатны “Нодон-1” пуужинг харвасан байв. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг цэргийн зориулалтын гэсэн сэжиг 1992 онд төрсөн байлаа. Тэр үед, IAEA –ийн шалгагчдыг Пхеньян хэд хэдэн байгууламждаа оруулаагүй юм. Шүүмжлэлийн хариуд нь Хойд Солонгос Цөмийн зэвсгийг үл тараах гэрээнээс гарна гэж занал хийв. Пхеньян 1994 онд IAEA-ийн гишүүнээс татгалзлаа.
“Кванменсон-1” хиймэл дагуул. Фото chosun.com
1998.10.31: Эхнийх нь нислээ: БНАСАУ байгуулагдсанаас хэд хоногийн өмнө хойд солонгосчууд гурван шаттай “Тэпходон-1” гэсэн баллистик пуужингаар “Кванменсон-1” гэж нэрлэсэн хиймэл дагуулаа хөөргөв. Пхеньян хөөргөлт амжилттай гэлээ. Харин АНУ пуужин нь Японы дээгүүр өнгөрөөд Номхон далайд унан хиймэл дагуулаа тойрог замд гаргаагүй гэсэн юм.
“Бид өөрийгөө хамгаалах зорилгоор, БНАСАУ-ыг багалзуурдан тусгаарлах Бушийн захиргааны ил тод бодлогод эсрэг зогсохын тулд цөмийн зэвсгийн нөөцтэй болсон.” БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны мэдэгдлээс
2005.02.10: Цөмийн гүрэн: БНАСАУ-ын Гадаад хэргийн яам 2005 оны хоёрдугаар сард тус улсад цөмийн зэвсэг байгааг зарласан бөгөөд харин ямар нэгэн баталгааг гарган тавьсангүй. Энэ мэдэгдлээр Хойд Солонгос өөрийн цөмийн хөтөлбөрөөр хийгдэж байсан зургаан талт гэрээнээс гарснаа хэлсэн байв. Өмнөд Солонгос, АНУ, ОХУ, Хятад, Япон оролцсон хэлэлцээр 2003 онд эхлээд 2004 оны сүүлчээр мухардалд оржээ.
Ким Чен Ир. The Indianapolis Star сонины шог зураг
2006.07.04 — 2006.07.05: Бөөндсөн туршилт: Долдугаар сарын 5-нд шилжих шөнө БНАСАУ Японы тэнгисийн дэвсгэрт долоо хүртэл пуужинг буудан туршив. Тэдний дунд баллистик пуужингууд болох дунд тусгалын “Нодон-2” хоёр ширхэг, мөн Хойд Солонгосын хамгийн хүчтэй гэгдэх “Тэпходон-2” пуужин нэг байлаа. “Тэпходон-2” пуужин нь 6-9 мянган км-ийн тусгалтай Сан-Франциско хот хүрч чадах байв. Гэхдээ уг пуужин хөөрөөд 40 секундын дараа дэлбэрчээ.
Цөмийн зэвсэг туршсаны маргаашийн дэлхийн сонины нүүрнүүд. Фото AFP
2006.10.09: Хяналттай дэлбэрэлт: БНАСАУ 2006 оны наймдугаар сараас атомын зэвсэг туршихаар туршилтын талбайгаа бэлтгэж эхлэв. Жилийн өмнө нь цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хуниж эхэлсэн ч гэсэн Ким Чен Ир хүслээ нуугаагүй. Газар доорх дэлбэрэлт аравдугаар сарын 9-нд хийгдсэн байв. Плутонийн цэнэг дэлбэлсэн гэх таамаглал байгаа. Пхеньян олон улсын шүүмжлэлд хүчтэй өртсөн ч тэр жилдээ зургаан талт хэлэлцээрийг сэргээсэн байв.
2007.07.16: Нам гүн үе: Урт хугацаагаар хэлэлцээр явуулж байж эцэст нь Йонбен дэх цөмийн бүх байгууламжаа хаахаар БНАСАУ зөвшөөрөв. 2007 оны долдугаар сарын 16-нд цөмийн тогооны ажиллааг зогсоосон ба түүнийг IAEA батласан байлаа. 2008 онд цогцолборынхоо хөргөх байгууламжийг тэд дэлбэлэв. Гэхдээ АНУ-тай зөрчилдөөн гарлаа гээд тэд цөмийн тогоогоо дахин ажиллуулж эхэлжээ.
2009.04.05: Ким Ир Сен сансарт: Хойд Солонгосынэ эрх баригчид “Ынха-2” зөөгч пуужинг амжилттай хөөргөн “Кванменсон-2” гэх хиймэл дагуулаа тойрог замд гаргасан, тэр нь Ким Ир Сен ба Ким Чен Ирийн тухай дуу дамжуулж байна гэж мэдэгдэв. Барууныхан түүнд итгээгүй. Харин “Тэпходон-2” гэх пуужинг туршлаа гэв. Орос, Хятад хоёр яаралтай дүгнэлт хийхгүй байхыг тэнд уриалсан байлаа. Гэхдээ талууд ямар ч хиймэл дагуул тойрог замд гараагүй гэдэгтэй санал нэгдсэн юм.
2009.05.25: Шинэ туршилт: Хойд Солонгос хоёр дахь атомын бөмбөгөө 2006 онд анхных нь туршсан газраа хийв. Бас л плутонийн бөмбөг дэлбэлсэн бололтой. Йонбенийн цөмийн тогооны ажиллагаагаа тэд туршилт эхлэх цагаар бүрэн сэргээсэн байв. Цөмийн бөмбөгийн хамт тэд бага зайн тусгалын хэд хэдэн пуужинг туршсан юм. Цааш нь тэднийг үе үе харавсаар байв.
Йонбен дэх хөнгөн усны цөмийн тогооны байгуулалт. Фото 38north.org
2010.11.20: Уран баяжуулах хөтөлбөр: Америкийн цөмийн физикч эрдэмтэн Зигфрид Хекер БНАСАУ-д очоод ирснийхээ дараа тэднийг уран баяжуулах үйлдвэр барьж байна гэж илчлэв. Пхеньян нь Йонбенийн хөнгөн усны цөмийн тогоонд уран хэрэгтэй гэсэн байв. Хойд Солонгос энэ хоёр хөтөлбөрөө энхийн зориулалттай гэв. Харин АНУ шинэ үйлдвэрийн плутонийг цөмийн зэвсэгт хэрэглэж болохыг хэлж байлаа.
2012.04.13: Тэр задарч унав: “Ынха-3” зөөгчөөр “Кванменсон-3” хиймэл дагуул хөргөнө гэснээ тэд сарын өмнөөс зарлаж эхэлсэн ба түүнийг тус орны анхны лидер Ким Ир Сений төрсний 100 жилийн ойд зориулсан гэдэг. Баллистик пуужингийн ээлжит туршилт гэж барууныхан үзэв. Пуужин хөөрөөд нэг минутын дараа Шар тэнгис дээр дэлбэрчээ.
“Ынха-3” пуужинг угсарч байгаа ажилчид. Фото Reuters
2012.12.05: “Ынха-3”: дубль хоёр: Арван хоёрдугаар сарын эхээр Хойд Солонгосын “Сохэ” нисэх буудлын туршилтын талбайд “Ынха-3” пуужинг байрлуулжээ. Бас л хиймэл дагуул хөөргөнө гэв. Бас л дэлхий тэдэнд итгэсэнгүй баллистик пуужингаа турших гэж байна гэлээ. Эхлээд Ким Чен Ирийн нас барсны ойгоор энэ сарын 10-20-ны хооронд уг пуужинг хөөргөнө гэж байсан юм. Гэтэл техникийн саатал гараад хөөргөлтийг нь хойшлуулаад байлаа.
Эндээс л Ким Чен Уны пуужингийн цуврал туршилтууд ба цөмийн зэвсгийн газар доорхи туршилтууд эхэлсэн юм. Сүүлийн хоёр жилд түүний туршилтууд улам бүр амжилттай болсоор байна. Туршилтууд нь амжилттай болохын зэрэгцээ Хойд Солонгосын занал хийлт улам ихсэн, Солонгосын хойгийн байдал улам хурцатмал болсоор байна.
Цөмийн бөмбөг
Атомын бөмбөгийг анх АНУ-ийн 32 дах ерөнхийлөгч Рүзвэльт (Roosevelt)-ийн зарлигаар Манхэттен төслийн (The Manhattan Project) хүрээнд бүтээжээ. Энэ төсөлд Канад болон Их Британи улсууд оролцож ойролцоогоор 2 тэрбум доллар (одоогийн 26 тэрбум) зарцуулж 130,000 хүн ажиллаж, анхний туршилтаа 1945 онд Ньюу Мэксик (New Mexico) мужид хийcэн байдаг. Цөмийн бөмбөгийн ажиллах зарчим нь плутоний (Plutonium) эсвэл уран (Uranium)-ийг нейтроноор атомын гинжин урвалд оруулан ялгарсан их хэмжээний энергийг ашигласан дэлбэрэлт юм.
А- Идэвхтэй цөмийн бөмбөг.
B- Тэсрэх бодис, плутонийн дэлбэрэлт нь цөмийг хүрээлэж берилийн (beryllium) толинд шахалт үзүүлнэ.
C- Шахагдсан плутонийн цөм эцсийн массад хүрсэнээр тритий хийг(tritium gas) гал авалцуулж цөмийн задралийн дэлбэрэлт болдог байна. Дэлбэрэлтээс ялгарсан X-ray болон даралт пенополистиролийг(styrofoam) плазм болгож хувирна, тэгээд берилийн толин хананд ойж хоёр дах цилиндр луу чиглэнэ.
D- Плазм болон дэлбэрэлт хоёр дах цилиндрт шахалт үзүүлсэнээр лити-дэутеридийг(lithium-deuteride) урвалт оруулах ба тритий хийг суллана, тэгсэнээр нийлүүлэх урвал эхэлэнээ.
E- Уранийн корпус болон плутонийн савханцар хоёр хамтдаа урсах урвалийг эхлуулснээр цөмийн дэлбэрэлт гарна.
Цөмийн бөмбөгийн тэсрэх хүчийг хэмжихийн тулд хамгийн түгээмэл тэсрэх бодис болох тротил буюу TNT(Trinitrotoluene)-г ашигладаг. Нэг кг ТNT тэсрэхэд нэг метр радиус дотор байгаа хүний дотор эрхтэн гэмтэх, дотор цус алдах, яс хугарах, ухаан алдах гэх мэт нөлөө үзүүлж амь эрсдэх магдлал өндөр мөн төмөр хийцтэй барилга байгууламжийг нөхөн сэргээх араггүй болтол сүйтгэдэг. Жишээ нь дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Японы Хирошима болон Нагасаки хотуудад тус тус 15,000; 20,000 килотонн ТNT-тэй тэнцүү тэсрэх хүчтэй атомын бөмбөгийг АНУ хаясан юм.
Энэ атомын бөмбөгний дэлбэрэлтээр Хирошима-д ~120,000 Нагасаки-д ~80,000 хүн амь үрэгдэсэн гэдэг. Тавиад онуудад АНУ цөмийн бөмбөгний хөгжлийг хурдасгаж 1952 онд анхны халуун цөмийн бөмбөг буюу устөрөгчийн бөмбөгийг бүтээж (Thermonuclear/hydrogen bomb) туршилтыг хийжээ. Ус төрөгчийн бөмбөг нь цөмийн бөмбөгөөс 500 дахин илүү хүчтэй байжээ . Өөрөөр хэлбэл 10,000,000 тонн TNT’тэй тэнцэх хүчтэй байжээ. Тэр үед АНУ-ийн хамгийн том өрсөлдөгч болох ЗХУ (USSR) өөрсдийн устөрөгчийн бөмбөг буюу Царь бөмбөгийг(Tsar Bomba) 1960 онд бүтэж 1961 онд туршилтаа хийжээ. Энэхүү бөмбөг нь ~50,000,000 тонн TNT-тэй тэнцэх хүчтэй байжээ. Өнөөг хүртэл дэлхийд нийтдээ 2053 удаа цөмийн бөмбөгийн туршилт хийгджээ
Энэ сүүлийн цөмийн бөмбөг гэсэн хэсгийг лавлах маягтайгаар боож хийх юм уу суурин дээр ялгаж үндсэн материалаас нь ялгах хэрэгтэй байх