АНУ-ын нэрт жүжигчин Жан-Клод Ван Даммын бага хүү, 21 настай Николас Ван Уорнберг зэвсэг ашиглан хөршөө заналхийлсэн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Цагдаа нар түүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг заналхийлж, хууль бусаар саатуулсан, мөн мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх зориулалтаар хадгалсан гэж үзсэн байна.
Николас өнгөрсөн амралтын өдөр (2017.09.10) хөршийнхөө цахилгаан шатыг нь эвдэлж, хутгаар сүрдүүлсэн аж. Мөн түүний гэрээс зэвсэг, марихуан олджээ.
Жан Клод Ван Дамм нь Николас буюу Жан Клод Камиле Франсуа Ван Уорнбергээс гадна анхны эхнэр Глэдис Португезийнх нь төрүүлж өгсөн хүү, охин хоёртой юм.