УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Өнөөдөр улс орны хэмжээнд тулгамдсан маш олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, жил бүр ярьдаг утаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, хичээлийн шинэ бэлтгэл ажил тааруу байгаа, хот тойрсон малын гоц халдварт шүлхий өвчин гээд тооцоод байвал тулгамдсан маш олон асуудал байна. Энэ бүхэнд тодорхой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна.
Монгол Улсын Засгийн газар огцроод нэлээд хугацаа өнгөрсөн. УИХ-ын тогтоол гарахдаа тухайн Засгийн газрын Ерөнхий сайдыг огцруулсан тохиолдолд дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Засгийг эзэнтэй болгож үлдээдэг жишгийг эвдсэн. Үндсэн хуульд Ерөнхий сайд огцорсон бол дараагийн Ерөнхий сайд, үүрэг гүйцэтгэгчийг томилох заалттай. Явах хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд ярьдаг. Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар Засгийн газрын ачааг үүрүүлж явах нь зохимжтой зүйл биш. Тийм учраас АН-ын бүлэг Ерөнхий сайдын асуудлаа шийдэхийг шаардаж байна. Бялуу, суудлаа булаацалдаж байгаа юм шиг чимээ аниргүй байгаад байж болохгүй.
Энэ нөхцөлд зориудаар удаашруулж байгаад гайхаж байна. Тиймээс Засгийн газрыг байгуулах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд мөн л дотроо тааламж муутай, хотын олон асуудлыг шийдэх биш ширээ сандлаа булаалцалдсан байдалтай байгаад харамсаж байна. Тиймээс Ерөнхий сайдаа яаралтай томил. Үүсээд байгаа асуудалд ямар гарц, гаргалгаа байгааг олон нийтэд мэдээлэхийг эрх баригчдаас шаардаж байна.
Tэлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Засгийн газар, Ерөнхий сайдыг томилох, төсвийн хууль зөрчсөн асуудлыг цэгцлэх. ОУВС-гийн нэрийг ашиглаж, хүүхдийн мөнгийг олгохгүй болсон шийдвэр рүү явж байна. Хүүхдийн хувь заяа, ирээдүйгээр тоглодгоо эрх баригчид болихыг шаардаж байна гэв.