Хүйтэн дайны үеэс Хойд Солонгостой найрсаг харилцаатай байсан Египет тус улстай цэргийн харилцаагаа таслаж Сөүлтэй хамтран ажиллахаар болжээ.
Египетийн Батлах хамгаалахын сайд Седки Собхи Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Мүтэй өчигдөр (2017.09.12) Сөүл хотноо уулзахдаа Пхеньяаны цөмийн туршилтуудын эсрэг хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Хоёр орны сайд цэргийн хамтын ажиллагаа, батлан хамгаалахын салбарыг нэмэгдүүлэх, дээд түвшний цэргийн албан хаагчдын солилцоог өргөжүүлэх, цэргийн хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ.