nuur-zurag-1024x551.jpg

2021-01-29 09:54
Та автомашинаа солих, эсвэл шинээр худалдан авахаар сонирхож байна уу? Тэгвэл Голомт банк танд автомашины зээлийн хамгийн таатай нөхцөлийг санал болгож байна. Урьдчилгаа: 20% хүртэл Зээлийн хүү: 25% /Сарын/ Хугацаа: Бизнесийн орлоготой бол 96 сар хүртэл                               Цалингийн орлоготой бол 30 сар хүртэл Та өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбарт хандан автомашины зээлээ судлуулах […]

Ерөнхийлөгч-1024x708.jpeg

2021-01-28 17:40
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг […]

dd05c54a4b18a583ef1caf41be00ae2c.jpg

2021-01-28 10:33
Дэлхий  дахинд жил бүр 19.3 сая хүнд  хорт хавдар шинээр оношлогдож, 10  сая орчим хүн хорвоогоос хальж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйчилгээтэй холбоотойгоор ядууралд өртдөг гэж үзэж байна. Манай орны хувьд жилдээ 6000 орчим хүн хорт хавдраар шинээр оношлогдон, 4000 гаруй хүн нас барж, нас баралтын […]

oyun.jpg

2021-01-27 21:39
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр “Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна” гэв. Ерөнхий […]

Мөнхсайхан.png

2021-01-27 10:33
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиад байна. Уг хоригтой холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир байр сууриа илэрхийлсэн юм. Ө.Шижир: Эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна Тэрбээр “Шүүхийн тухай хуулийн төслөөр дамжуулан эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө […]

uureg.jpg

2021-01-26 13:12
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилгоор уг тогтоолын төсөлд, Гадаад улсаас эх орондоо ирэх […]

Энх-Амгалан-1024x682.jpeg

2021-01-25 17:12
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.25) 14 цаг 28 минутад ээлжит хуралдаанаа эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов. Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын […]

142189444_749724482318481_7741492768478525325_o-1024x768.jpg

2021-01-25 08:15
Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа юм. Халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар […]

Амбасэлмаа.png

2021-01-23 11:15
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд 15,071 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 19 хүнд халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бөгөөд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал, Монос […]

depositphotos_76927363-stock-photo-handing-the-keys-to-the-1-1.jpg

2021-01-22 15:51
ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт  2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд […]