Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.13/
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Өнгөрсөн 24 цагт нийт 19318 шинжилгээ хийснээс 169 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр халдвар авсан иргэд бүгд нийслэлээс бүртгэгдсэн.
Нийт халдварын тохиолдлын тоо 3833 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа. Улмаар нийтдээ 2955 эдгэрч халдвар авсан иргэдийн 77 хувийг эзэлж байна. Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тодорхойлох байгаа бөгөөд тандалт үргэлжилж байна.
Б.Эрдэнэ