Оросын«Спутник V» вакцин Европын холбоонд бүртгэлжих магадлал өндөр хэмээн Германы вакцинжуулалтын байнгын хорооны тэргүүн Томас Мертенс Rheinische Post сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
«Энэ бол Европын холбоонд ч хэзээ нэгэн цагт зөвшөөрөх сайн вакцин. Оросын эрдэмтэд тарилга үйлдвэрлэл тал дээр их туршлагатай» хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Мертенс Оросын бэлдмэлийг маш ухаалгаар бий болгож босгосон гэсэн байна. «Спутник V» нь Британийн AstraZeneca вакциныг санагдуулав. Бас л аденовирус дээр суурилсан векторын вакцин. Үүний зэрэгцээ Гамалейн нэрэмжит төвд үйлдвэрлэсэн бэлдмэлд нэг, хоёрдугаар дунд хоёр ялгаатай векторын вирус хэрэглэдэг.
Германы засаг захиргаа Европын холбооноос гадна үйлдвэрлэсэн вакцин, тэр дундаа «Cпутник V»-аар хүн амаа вакцинжуулахад бэлэн гэдгээ өмнө нь илэрхийлж байсан юм. Харин ХБНГУ-ын канцлер Ангела Меркель вакциныг Европын холбооны зохих түвшний байгууллагаас нь сайшаасан нөхцөлд хэрэглэнэ гэжээ.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март