2021-03-12 08:001min00

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр улс даяар эхэлнэ

tur

Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш буюу гуравдугаар сарын 12-ноос эхлэн улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна.

Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалтаа хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх ёстой.

Шадар Сайдын “Иргэдээс 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээг зөвхөн хөдөө орон нутаг руу явах болон эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд шаардана” гэсэн шийдвэрийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй боллоо.

Шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөл бүх албан хаагчдаа PCR шинжилгээнд давтан хамруулсан бөгөөд бүгд сөрөг/халдваргүй гарчээ.

Шалгалт явагдах байрны хаяг, байршил:

Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын Имарт /Emart/ худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр
Нийслэлийн инновацын төвд шалгалтаа хуваарийн дагуу өгнө.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй