Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан Уул дүүргийн 10-р хороонд байрлах 401-р хаалттай хорих ангид ажиллаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзлаа.
Энэ үеэр “Шүүх ялгаатай байдлаар асуудалд хандаж болохгүй. Сүүлийн үед Б.Баасанцогт гэх хүний талаар яригдах болсон. Хамгийн харамсалтай нь хэргийг Б.Баасанцогт төлөвлөсөн байдлын нотлох баримт гарч ирсэн.
Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар, нэр бүхий прокурорууд ажилладаг байна. Хэдэн жилийн өмнө бид “хонгил” нураах тухай тэмцлийг хийж байсан.
Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар хэрэг ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарлаа, хөндөхөөс өөр аргагүй болсон.
Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг маргааш ҮАБЗ-аар хэлэлцүүлнэ. Хүсэлтийг Засгийн газрын зүгээс тавина. Мөн Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж, шалгах ёстой гэдэг байр суурийг илэрхийлнэ. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага.
Б.Баасанцогт шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцож, эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал болон бусад асуудлын шүүхийн процесст хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол энэ нэлээн том хэмжээний асуудал болж хувирна.
Энэ хэрэгт ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал яригдаж байгаа. Тэгэхээр А.ГансүхҮБАЗ-ийн нарийн бичгийн даргаар цаашид ажиллах ёс зүй байх уу үгүй юу гэдгийг ҮБАЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө.
Цаашдаа шаардлагатай мэдээллүүдийг ил болгож, УИХ-ын чуулган эхлэх үед асуудлыг тавина гэж бодож байна” хэмээн мэдэгдлээ.
Н.Батаа