2026-02-03 11:00
Нийслэлд сар шинийн баярыг угтан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршлаас долоон байршилд өргөжүүлэн зохион байгуулж байна. Хонины мах 13,000, үхрийн мах 15,000 төгрөгөөр худалдаалагдаж, худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.










