Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэв
2026-05-14 10:001min

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж, амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагчид, арын албаныхан, багийн эзэд болон ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа.
Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан аваргалж, 2025-2026 оны тэмцээнд 10 дахь удаагаа түрүүлсэн багийн нийт хамт олонд Ерөнхийлөгч баяр хүргэж, цаашдын амжилт хүслээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд, залуучуудыг сагсан бөмбөгийн спортоор хичээллэхийг уриалж, багийн ажиллагаа, амжилт, сахилга бат, спортын үнэ цэнийг сурталчлахад “Хасын хүлэгүүд” багийн тамирчдын үлгэр дуурайл онцгой хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм.
