Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд цалин, тэтгэврийн 10 хувийн нэмэгдэл тусгагдав
2026-05-13 08:001min

УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд цалин, тэтгэврийн зардал 2.6 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тусгагдсан талаар Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлэв.
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, мөн 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуралдааны үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2027 онд суурь зардал 2.6 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгааг мэдэгдэв. Тэрбээр нэмэгдэл нь цалин, тэтгэврийн өсөлттэй холбоотой бөгөөд хуульд заасны дагуу инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдэхээр тооцсон гэв.
