Төсвийн байнгын хороо НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох хуулийг хүчингүй болгохыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барьсан талаар танилцууллаа. Энэ нь ирэх онд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай 2 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хангах зорилготой бөгөөд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх нь 1.8 их наяд төгрөгийн орлого тасрах эрсдэлтэй гэж Засгийн газраас мэдээлсэн байна.
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, гурван сарын дотор төсөвт тодотгол хийх зохицуулалтыг шинэчлэх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд энэ өөрчлөлтөөр төсвийн тодотголыг зургадугаар сард өргөн барьж, наадмаас өмнө батлуулах боломж бүрдэх юм.
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг санал хураахад оролцсон гишүүдийн 51.2 хувь нь дэмжээгүй байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжих санал ч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Гэвч УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын зарчмын зөрүүтэй саналын дагуу унасан саналыг хүчээр дэмжүүлсэнээр Засгийн газраас өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдэл болон холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ.
