Баян-Өлгийд 12-р ангийн сурагч автомашинтай осолдож 17 настай эмэгтэй нас баржээ

2026-05-13 10:001min
20260513-100021-file.jpeg
Баян-Өлгий аймагт 12-р ангийн сурагчид оролцсон автомашины ослын улмаас 17 настай эмэгтэй нас барж, бусад сурагчид гэмтэж эмнэлгийн хяналтад байна.

Баян-Өлгий аймагт болсон зам тээврийн ослын улмаас 12-р ангийн сурагч 17 настай эмэгтэй “А” нас баржээ. Мөн осолд орсон 18 настай эмэгтэй Ж, Г болон 19 настай эмэгтэй К нар гэмтэж, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. Ослын үед жолоо барьж явсан хүн нь 18 насанд хүрсэн иргэн байсан бөгөөд тухайн иргэд бүгд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид юм.