Өмнөговийн өндөр хүчдэлийн шугамд шувуу үргээгч төхөөрөмж суурилуулаагүйгээс олон шувуу эндэж байна

2026-05-12 10:001min
20260512-100022-file.jpeg
Өмнөговь аймгийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд шувуу үргээгч төхөөрөмж суурилуулаагүйгээс олон шувуу цахилгаанд цохиулан эндэж байгаа талаар иргэд мэдээлжээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханбогд сум хүртэлх авто зам дагуу байрлах улсын мэдлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд “шувуу үргээгч” төхөөрөмж суурилуулаагүй талаар иргэд цахим орчинд мэдээлжээ.

Энэхүү цахилгаан дамжуулах шугамыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барьсан байна.

Шувуу үргээгч төхөөрөмж суурилуулаагүйгээс болж ногтруу, тас зэрэг олон төрлийн шувуу цахилгаанд цохиулан эндэж байгаа тухай мэдээлэл иргэдээс иржээ.

Мөн төслийн хэрэгжилтийн үеэр трассын дагуу шувууны урьдчилсан судалгаа хийгдэж, зарим тулгуур баганын дээд нарийн утсанд аянга газардуулах зориулалттай шувуу үргээгч суурилуулах зөвлөмж гаргасан байсныг иргэд онцолжээ.