7-16.jpg
2021-10-30 11:15
Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “үдийн хоол” болгосон. Улмаар 1-5-р ангийн 377 мянган хүүхдэд үдийн хоол өгч байгаа билээ. Тэгвэл ШӨХТГ-аас сурагчдын үдийн хоол хөтөлбөрт шалгалт хийхэд, шаардлага хангаагүй зөрчил гарчээ. Тодруулбал: “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цайны газрын хяналт шалгалтанд хамрагдсан зарим сургуулиудад: Хоолны дээж авдаггүй Хөргөгчинд хатсан мантууг ихээр нөөцөлсөн Хоол үйлдвэрлэл […]

07-58.jpg
2021-10-30 10:52
БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газрын гурав болон дөрөвдүгээр бүсийн ажилчид Улиастайн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүн, хог тээврийн 20 машинтайгаар намрын нэгдсэн цэвэрлэгээг хийж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй дүүрэг бол гоё” аян зохион байгуулж байгаа юм. Тус аяны хүрээнд БЗД-ийн […]

03-109.jpg
2021-10-30 10:01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ? -Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. […]

04-87.jpg
2021-10-30 09:44
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойд зориулан  НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн хамтран “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монголын […]

02-128.jpg
2021-10-30 09:27
Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 11 дүгээр сарын 2-ны өдрийн Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргажээ. Харин Улаанбаатар хотоос Инчеон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон Сөүл хотоос Улаанбаатар чиглэлийн зорчигчдод өөрчлөлт ороогүй байна. Дээрх өдөр Улаанбаатараас […]

08-51.jpg
2021-10-29 17:20
Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн […]

03-108.jpg
2021-10-29 16:17
Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг  2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Өнөөдөр энэхүү төслийн үр дүнг танилцуулах, хаалтын арга хэмжээ УБЕГ-ын хурлын танхимд боллоо. Төслийн үндсэн зорилго нь улсын бүртгэлийн мэдээллийн сан, программ хангамжийг  сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн […]

02-125.jpg
2021-10-29 15:38
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 154 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 28.124 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 137 объектын 57.597 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна. Түргэвчилсэн болон […]

01-131.jpg
2021-10-29 15:12
Тээврийн прокурорын газраас Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнийг арилгуулах чиг үүргийн дагуу зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Жолооч бэлтгэхэд анхаарах асуудал” сэдэвт ажил хэргийн уулзалт зохион байгуулж, жолоочийн ур чадвар, замын хөдөлгөөнд оролцох сахилга, хариуцлага, соёлыг […]

03-107.jpg
2021-10-29 14:25
БНХАУ-ын Эрээн боомтод Коронавирусын халдвар бүртгэгдэж энэ сарын 14-нөөс Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагааг зогсоосон нь импортоор орж ирдэг зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тасалдахад хүргэж байгаа. Тасалдаж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөлд эм, эмнэлгийн хэрэгсэл багтаж байгаа нь иргэдийн санаа зовоосон асуудлын нэг болж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн эмийн сангуудад натрийн хлорид, цус […]