МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 154 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 28.124 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 137 объектын 57.597 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.
Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:
Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 5 цэгт хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх багц, бэлэн байдал хангагдаагүй, эрүүл маск зүүх, зай барих зэргээр иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт дутмаг, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй зөрчил дутагдал нийтлэг илэрчээ.
Вакцинжуулалт:
Улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй, дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 4 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.
Хилийн хяналт шалгалт:
Улсын хилээр 515 тээврийн хэрэгслээр орсон 1012 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 409 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 500 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 801 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 44 аж ахуйн нэгжийн 1920.5 тн түүхий эд, бараа бүтээгдэхүүн (815,1 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 841 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 27,4 тн эм эмнэлэгийн хэрэгсэл, 207 тн гоо сайхан ахуйн бараа зэрэг) импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна.
Лабораторийн шинжилгээ:
Улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 403 дээж хүлээн авч, 126 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, улсын байцаагчийн өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 3, Албан хүсэлтээр ирүүлсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 3, нийт 6 дээж шаардлага хангаагүй байна.
Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:
Улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж нийт 2258 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав.
Орон нутагт хийгдсэн хяналт шалгалтаар ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэггүй, ажиллагсад, үйлчлүүлэгчид гар угаах нөхцөлгүй, үнэ төлбөргүй бие засах ариун цэврийн өрөөгүй, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгээгүй зөрчил нийтлэг байгаа бөгөөд илэрсэн зөрчил дутагдлын 63.4 хувийг арилгуулж, 93 зөвлөмж, 6 албан шаардлага хүргүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээний байгууллагууд халдвараас сэргийлэх түр журам зөрчих тохиолдол нийтлэг байна. Илэрсэн зөрчил дутагдлын 14.6 хувийг арилгуулсан байна.
Шалгалтад хамрагдсан нийт аж ахуйн нэгж, иргэдэд халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Оршуулах үйл ажиллагаа:
Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй 3 цогцос оршоох, 11 цогцос чандарлах үйл ажиллагаа, 2837 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн хяналт тавин ажиллаж, ажиллагаанд оролцож байгаа талийгаачийн ар гэрийн хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.