2025-12-16 14:31
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудыг олон түвшний уулзвартай болгох төслийг хэрэгжүүлж, Яармагийн зам дагуу явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Төслийн нарийвчилсан зураг төслийн ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна.










