Нийслэлд энэ онд нөхөн төлбөртэйгээр газар чөлөөлөх байршлууд

2026-01-05 22:011min
20260105-220130-file.jpeg
Нийслэлд энэ онд 341 төсөл, арга хэмжээний хүрээнд 4344.05 га газрыг нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх бэлтгэл хийгдэж байна. Тус газрууд нь дүүргүүдийн тодорхой бүсэд байрлаж байна.

Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлуудын жагсаалтыг танилцуулж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн бөгөөд үүний 1021 нэгж нь инженерийн дэд бүтцийн хүрээнд, 2332 нэгж нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд, 580 нэгж нь нийгмийн дэд бүтцийн ажлуудад хамаарчээ. Тус чөлөөлөлтийн үр дүнд 2025 онд 11,575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн байна.

Энэ онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд үүнээс 341 төсөл, арга хэмжээний хүрээнд 26982 нэгж талбар буюу 4344.05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх бэлтгэл хангагдаж байна.

Тодруулбал, ирэх онд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 5, 6 буудал орчим, Баянгол дүүргийн Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз, 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад газар нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөхөөр төлөвлөжээ.