Милан Кортина-2026 өвлийн олимпын наадам нэг сарын дараа эхэлнэ
2026-01-06 07:001min

Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотуудад 2026 оны 2 дугаар сард зохион байгуулагдах өвлийн олимпын наадамд Монгол Улс гүйлтийн цана, уулын цанын төрлөөр тамирчдаа оролцуулахаар бэлтгэж байна.
Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад 2026 оны 2 дугаар сарын 6-ноос 22-ны өдрүүдэд XXV өвлийн олимпын наадам зохион байгуулагдана.
Монгол Улс анх 1964 онд Инсбрук хотод болсон өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш нийт 15 удаагийн наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулсан түүхтэй.
“Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим тамирчид 16 спортын төрөлд, 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд Б. Ачбадрах, Э. Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А. Ариунбат нар оролцох боломжтой бөгөөд тамирчдын эцсийн баталгаажуулалт 2026 оны 1 дүгээр сарын 18-нд хийгдэх юм.
