20251212-220121-file.jpeg

2025-12-12 22:01
Монгол Улсын иргэд БНХАУ-д гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Элчин сайдын яамнаас хууль бус үйл ажиллагаанаас зайлсхийх, хуурмаг амлалтанд автахгүй байхыг анхаарууллаа.

20251212-180126-file.jpeg

2025-12-12 18:01
Засгийн газар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Энхтайванг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Г.Энхтайван нь гаалийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.

20251212-170135-file.jpeg

2025-12-12 17:01
2025 оны арванхоёрдугаар сарын 12-ноос 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, зарим өдөр цас орж, цасан шуурга шуурна. Хүйтний эрч 18-ны дараа нэмэгдэнэ.

20251212-123026-file.jpeg

2025-12-12 12:30
Налайх дүүрэгт Монгол өв уламжлал, ёс заншлыг тусгасан 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусч, ашиглалтад орлоо. Барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Грэйт майнинг" компани гүйцэтгэсэн байна.

20251212-110031-file.jpeg

2025-12-12 11:00
Шинэ жилийн баярын өдрүүдэд хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтын талаар санал асуулга явагдаж байна.

20251211-213100-file.jpeg

2025-12-11 21:31
Шинэ жилийн баяр дөхөж, нийслэлийн авто замуудын ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор зам тээврийн ослоос үүссэн түгжрэлийг хэвийн болгоход цагдаагийн биет зохицуулагчид дунджаар нэг цаг гаруй ажиллаж байна.