updown2021-12-10 18:04
987-4.jpg
1min8
УИХ-ын гишүүн П.Анужин Буянгийн Жагаа буюу Б.Жаргалсайханыг цагдаад өгч, өөрийн хувийн амьдрал, гэр бүлийнх нь талаар олон нийтийн өмнө хэлсэн үгээ нотлохыг шаардсан байна. Харин Б.Жаргалсайхан түүний талаар хэлсэн “дөрвөн эцгийн дөрвөн хүүхэд” гэдэг үгээ нотолж чадаагүй тул яллагдагчаар татагджээ. Энэ талаараа П.Анужин “Энэ хэрэг асар удаашралтай явж буй ч би Монгол Улсын иргэн, ээж, эмэгтэй хүний хувьд шүүхийн […]

updown2021-12-10 15:21
98-6.jpg
1min2
“Хүний эрхийн үндэсний форум-2021”-д Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр “Хүний эрх ба шүүх эрх мэдэл” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр “Сүүлийн үед хамгийн их санаа зовоож буй, өнөөдрийн бидний хэлэлцэж буй сэдэвтэй хамгийн хамааралтай асуудал бол шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ юм. Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол шийдвэр биелэлтийн түвшин харьцангуй хүлээн зөвшөөрөгдөхүйц байхад Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ хангалтгүй, […]

updown2021-12-10 13:41
9-14.jpg
1min0
Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд жил бүр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн ээлжит чуулган өнөөдөр Дотоод хэргийн их сургуульд […]

updown2021-12-10 13:15
95-1.jpg
1min0
Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулийг батласнаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардах шаардлагагүй болжээ. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Нийтийн мэдээллийн тухай хуульд иргэнээс мэдээлэл шаардаж, бичиг авч ир гэсэн төрийн албан хаагч өөрөө хариуцлага хүлээхээр тусгасан. Мөн ил байдаггүй 67 төрлийн мэдээллийг тус хуулиар ил […]

updown2021-12-10 10:24
7-11.jpg
1min0
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Задгай”-д чингэлэг шатаж байна гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 10-ны өдөр иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 02:48 цагт очиход 40 тонны чингэлэгтэй барилгын материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

updown2021-12-09 13:55
12-3.jpg
1min0
Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болох Д, Г нар албан тушаалаа урвуулан ашиглаж оффшор бүсэд компани байгуулж, улмаар хууль бус аргаар олсон ашгаараа 4.3 тэрбумаар үнэлэгдэх онон сууц худалдан авсан байсныг АТГ-аас илрүүлэн, хөрөнгийг хураан авчээ. Шалгалтыг АТГ-аас гадаад улс орнуудтай хамтран явуулсан байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн […]

updown2021-12-09 13:15
03-24.jpg
1min0
Увс аймгийн прокурорын газраас энэ онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх 18 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгуулжээ. Үүнээс гурван хэрэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж, 15 хэргийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх […]

updown2021-12-09 11:30
01-10.jpg
1min0
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн 102 тусгай дугаарын утсанд 1785 гомдол мэдээлэл, 1408 зөрчлийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 71, хүний биед халдсан 58 дуудлага ирсэн байна. Мөн 193 хүн эрүүлжүүлэхэд хонож, 77 хүн архидан согтуурсан зөрчил гаргаж, 26 хулгайн хэрэг илэрсэн бол гэр бүлийн хүчирхийлэл 132, согтуугаар автомашин жолоодсон 95 […]

updown2021-12-09 10:50
9-12.jpg
1min0
АТГ-ын Олон нийтийн зөвлөлд бие даасан төсөв гэж байхгүй бөгөөд улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх урамшуулал авдаг байсан байна. Харин тав дахь Олон нийтийн зөвлөлийн хугацаанд гишүүдэд сар болгон 500 мянган төгрөгийн урамшуулал олгодог болжээ. Хуульд АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь орон тооны бус гэж явдаг аж.  

updown2021-12-09 10:17
84-4.jpg
1min0
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум […]