Чингэлэгтэй барилгын материал шатаж байсныг унтраалаа

2021-12-10 10:241min0
7

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Задгай”-д чингэлэг шатаж байна гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 10-ны өдөр иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 02:48 цагт очиход 40 тонны чингэлэгтэй барилгын материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй