2022-02-09 12:36
Замын-Үүд дэх гаалиар 420 тонн буюу 17 чингэлэг тахианы мах хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн баярын өдрүүдэд гарчээ. Мөнгөн дүнгээр дөрвөн тэрбум төгрөг болох энэхүү асуудалтай холбогдуулан зургаан компанийг хууль хяналтын байгууллага болон Гаалийн Ерөнхий газраас шалгаж, тодруулж эхэлсэн байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, “Их хэмжээний тахианы мах хилээр оруулж ирсэн […]