Баярын өдрүүдэд Замын-Үүд дэх гаалиар 17 чингэлэг тахианы мах хууль бусаар оруулжээ

2022-02-09 12:3615min0
209530874_210612477591809_7037668281288031181_n-1024x683

Замын-Үүд дэх гаалиар  420 тонн буюу 17 чингэлэг тахианы мах хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн баярын өдрүүдэд гарчээ.

Мөнгөн дүнгээр дөрвөн тэрбум төгрөг болох энэхүү  асуудалтай холбогдуулан зургаан компанийг хууль хяналтын байгууллага болон Гаалийн Ерөнхий газраас шалгаж, тодруулж эхэлсэн байна.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад, “Их хэмжээний тахианы мах хилээр оруулж ирсэн асуудал гарсан нь үнэн. Үүнд нэг биш зургаан компани холбогдсон. Шалгалтын ажиллагаа эхэлсэн. Одоогийн байдлаар тэдгээр компаниуд хууль бусаар оруулж ирсэн болон буруутай эсэхийг тогтоогоогүй байна. Замын-Үүдээс гаалийн ажилтнууд болон компаниудын төлөөллийг дуудсан. Ирээгүй байна. Буруутай эсэх нь тогтоогдоогүй тул компанийн нэрсийг одоохондоо мэдээлэх боломжгүй” гэлээ.

Оруулах
Write to Sid Jenkins

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй