Oмикроноос үүдэлтэй КОВИД-19 өвчин хөнгөн эсвэл хүнд ямар ч хэлбэрээр илэрч болно. Зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултай байж болох тул та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж дараах дүрмүүдийг мөрдөж хэвшээрэй.
- Вакцин хийлгэх
- Хүн хоорондын зай барьж, цугларалт, бөөгнөрөлөөс зайлсхийх
- Амны хаалтыг тогтмол зүүх
- Өрөө, тасалгааг агааржуулах
- Ханиалгах, найтаах үед ам, хамраа дарах
- Гараа ойр, ойрхон угааж, ариутгах