Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийн талаар танилцуулж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид иргэдийг шинийн нэгний нар харах, уул, овоонд гарч ёслол үйлдэх үед нийт 84 байршилд хэв журам сахиулж, зам тээврийн гэмт хэрэг, осол гарахаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаарыг зөрчин хориглосон өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр
- согтууруулах ундаа худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн талаарх иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 7,
- тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн 2,
- насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн 2,
- гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 32, нийт 43 зөрчил илрүүлж, 3 хуулийн этгээд, 29 хүнд 2.9 сая төгрөгийн торгууль оногдуулж, 11 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн улсын хэмжээнд гудамж замын хяналт шалгалтаар нийт 6,712 зөрчил илрүүлснээс:
- жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78,
- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 475 зөрчил илрүүлж,
- эрэн сурвалжлагдаж байсан 52 хүнийг саатуулж,
- 6,137 хүнд 375.1 сая төгрөгийн торгууль оногдуулж,
- зөрчилтэй 207 хүний жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулж ажилласан байна.