Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хаагдсантай холбогдуулан Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд агаарын тээврийн болон аялал жуулчлалын компаниар дамжуулан тус улсын визийг цахимаар мэдүүлэх боломжтой.
Визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://u.ae/en/information-and-services/visa-and-emirates-id холбоосоор орж авахыг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
АНЭУ-д албаны шугамаар зорчих төлөөлөгчдийн талаар тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яаманд мэдэгдэх үүрэгтэй байдаг тул дипломат болон албан паспорт эзэмшигчид холбогдох визийг зөвхөн БНХАУ-д суугаа АНЭУ-ын ЭСЯ-нд мэдүүлнэ.
Монгол Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд энгийн аяллын визээр тус улсад нэвтрэх боломжгүй бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжуулан авах аяллын визийг зөвхөн энгийн паспорт эзэмшигчдэд олгодог болохыг анхаарууллаа.